Ш.Адьшаа: Яагаад та нар хоёрхон сарын өмнө баталсан хуулийнхаа эсрэг ажиллаад байгаа юм

УИХ, шүүхийн томилгоог хийдэг болсны завхрал Хууль зүйн байнгын хорооны хурал дээр дөрөв дэхь удаа үүсч байна. Шүүгчдийн холбоо гэж 6000 хүнийг нэгтгэсэн төрийн бус байгууллага. Энэ хүмүүс заавал Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар хоёрыг дэмжих албагүй. Дэмжээгүйн төлөө яасан их хонзогнодог юм. Та нарт таалагдах МАН-ын бүлгийн шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ТББ байх ёстой юм уу. Энэ арай хэтэрч байна. УИХ нэг ТББ-ийн дотоод хэрэгт оролцохоосоо ичээч. Шүүхийн тухай хуулийг та нар хэдхэн сарын өмнө Ардчилсан намын бүлгийн гишүүний ганц үгийг авалгүй батлаа биз дээ. Одоо яагаад баталсан хуулийнхаа эсрэг яваад байгаа юм.

2021-04-06