Д.Ганбат: Ерөнхийлөгч хууль ёсыг сахиулахын төлөө зөв ажиллаж байгаа

Ерөнхийлөгчийн тавьсан хориг, хэлсэн үгийг хоёр гурван жилийн өмнө ёсчлон биелүүлдэг байв. Тэр үед Ерөнхийлөгч АТГ-ын даргыг томилдог. Дээд шүүхэд тодорхой хэмжээний томилгоо хийдэг байсан. Одоогийн хуулиар эрх мэдлийг хязгаарласан. Хууль дээдлэх зарчим алга байна. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад жил дөрвөн сар өнгөрч байхад одоо болтол томилоогүй байгаа нь хэний буруу юм. Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцээгүй байж гэнэт нэгдсэн чуулганаар оруулж ирсэн. Энэ бүхний ард юу нуугдаж ямар эрх ашиг явагдаж байна. Үндсэн хуулийн Цэцээр ямар шийдвэр гаргуулах гэж олонхи зүтгээд байна. Цэц хараат бус байх ёстой. Ерөнхийлөгч хууль ёсыг сахиулахаар ажиллаж байна. Энэ хоригийг хүлээж авч шат дарааллын дагуу ажлаа хийх хэрэгтэй.

2021-04-06