С.Одонтуяа: Шахмал түлшийг цаг үедээ нийцэхээргүй болхи, муйхар аргаар үйлдвэрлэж байна

Н.Тавинбэх сайд аа. Шахмал, утаагүй түлшинд улсын маш их мөнгө үрж байгаа. Гэхдээ төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Намайг Баянгол дүүрэгт ажиллаж байхад дүүрэг, нийслэл тэр чигээрээ шахмал түлш тараахад ажилладаг. Мэргэжлийн хяналт, хороо, цагдаа цэргийн анги хүртэл дайчлагддаг. Орчин үед хүн, мөнгөөр давамгайлсан ийм болхи, муйхар аргаар үйлдвэрлэх хэрэг байна уу. Сэргээгдэх эрчим хүчийг огцом нэмэгдүүлнэ гэж алсын хараан дээр байгаа боловч хийгдэж байгаа ажил алга. Өртөг нь яаж хямдарч байна. Айл өрхөд үр дүнгээ өгч байгаа юу. Монгол Улс хүлэмжийн хийг багасгах ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл өгнө үү. Эрчим хүчний үр ашиггүй зарцуулалт өндөр байна гэсэн мэдээлэл байна. Үр ашиггүй зардал их байгаа бол ухаалаг зарцуулалтад хэрхэн анхаарах бэ. Дулааны цахилгаан станцуудыг барих өртөг гарсан байна. Нутаг орны онцлог байж болох ч хоорондоо хэт их ялгаатай үнэлгээтэй байна. Мөн маш өндөр өртөгтэй энэ ДЦС-ууд хэзээ үр ашгаа өгөх тухай тодорхой мэдээлэл өгнө үү.

2021-04-02