Ш.Адьшаа: Татваргүй барааны дэлгүүр гэж олон тэрбум төгрөг эргэлддэг далд бизнес болсон

Чөлөөт бүсэд сүүгээр үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно гэжээ. Тэнд фирм байгуулах уу, сүү зөөх юм уу. Цагааннуур, Алтанбулаг, Замын-Үүд гэсэн гуравхан чөлөөт бүс байгаа. Ийм амьдралд хэрэгжихгүй тунхагийн шинжтэй заалт яагаад оруулж ирэв ээ. Хоёрдугаарт, архийг соёлтой хэрэглэнэ. Соёлгүй хэрэглэнэ гэдгийг тайлбарлаж өгнө үү. Татваргүй барааны дэлгүүрийн асуудлыг би хөндсөн. Их хэмжээний согтууруулах ундааг татваргүйгээр монголын зах зээлд борлуулдаг. Энд олон арван тэрбум төгрөгийн далд бизнес явж байдаг.

2021-04-01