С.Одонтуяа: Иргэдээ соёлтой хэрэглээнд уриалж бага хатуулагтай согтууруулах ундаа хэрэглэдэг болгоход хууль чиглэх хэрэгтэй

Бидний бодлого өндөр хатуулагтай согтууруулах ундаанд тавих хяналтаа чангатгаад, бага хатуулагтайг нь зөөллөхөд чииглэх ёстой. Одоо байгаа хуульд хатуулгийн ялгаанд тавих хөнгөлөлт нь маш бага. Тиймээс хүмүүс аль болох өндөр хатуулагтайг нь хэрэглэсээр ирсэн. Цаашид аль болох соёлтой хэрэглээнд уриалах, дарс шар айрагны хэрэглээг дэмжих ёстой. Хүмүүс уулзаж яриа өрнүүлж суух шаардлага гардаг. Тэгэхээр айрагны заалт орж байгаа юу. Айрагны баар байгуулсан гэж сонссон. Үүнийг төр дэмжих ёстой.

2021-04-01