Д.Ганбат: Коронад ялагдсан хоёр дахь Засгийн газар боллоо

Б.Батцэцэг сайд богино хугацаанд олон хүнийг татан авч сайн ажилласан байна. Энэ ажлыг ковид эхэлсэн зургаан сарын дотор хийх ёстой байсан. Коронавирус мутацид орж байгаа. Мутацид орсон вирус орж ирэх вий. Судалгаа, шинжилгээ хийж байгаа юу. Энэ Засгийн газар короновируст ялагдсан хоёр дахь Засгийн газар боллоо. Халдвар авсан хүний тоо огцом өсөж байна. 15000 хүнд шинжилгээ хийхэд 437 хүнээс халдвар илэрсэн байна. 13 аймагт халдвар тарчихлаа. Их хурын дарга маань япон шиг хөгжинө гэж ярьдаг. Японд ганцаардалтай тэмцэх яам хүртэл байгуулж байна. Ковидтой тэмцэх бүтэц ээ байгуул гэж би хэлж байсан. Та нар ард түмэнд таалагдах гэж л шийдвэр гаргаэ байна. Зөв шийдвэр тухайн үедээ таалагдахгүй байх нь олон. Хөл хорихгүй гээд зарласан. Одоо хорихоос өөр аргагүй болж байна. МАН 100 жил боллоо гээд олуулаа маскгүй цугларсан. Ямар ч ёс зүй алга. Гуравдугаар сарын 8-нд хорио цээрээ тавиад огцом нэмэгдсэн. Зориудаар хүмүүсийнхээ тоог нэмээд байгаа юм уу. Зөвхөн ДЭМБ байгууллага зөвшөөрсөн вакциныг хийх ёстой гэдгийг вакцинжуулалтын тухай хуульд заасан байгаа. Хуулиа дагахгүй хандиваар ирсэн вакцин тарьж болохгүй. Хууль зөрчиж байна шүү.

2021-03-26