Ж.Батсуурь: Үндсэн хуулийн Цэцийг улс төрд татан оролцуулахаа боль

 

Нэр дэвшигчийнх нь хувьд хэлэх юм алга, монголын сор болсон хуульчдын нэг байх. Ковид, цахим хуралдааныг далимдуулж 62-ын бүлэг үнэхээр даварч байна. Цөөнхийн минут, хэлэх үгийг хасч байна. Хуульд өөрчлөлт оруулж АТГ-г авлаа. Шүүхийн хуульд өөрчлөлт оруулаад хонгилын түлхүүрээ авсан. 5.1, 10 их наяд гээд жонхуурууллаа. Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд яасан их чичирч байна вэ, та нар. Одоо Цэцийг улс төрийн маргаандаа татан оролцууллаа. Нэр цохож Ш.Цогтоо гэдэг хүнийг хасъя, томилъё гэж байна. Асуудлаа 1.4 жил хадгалж байгаад өнөөдөр сумаа нууж байгаад нумаа тавьж байна.

2021-03-25