Ш.Адьшаа: Үндсэн хуулийн хямрал улс төрийн хямрал болох нь

Цэцийн гишүүнд нэр дэвшигч Ж.Эрдэнэбулганыг дэмжиж байгаа. Гол нь шударга ажиллахыг хүсье. Хэн нэгэн хүн, улс төрийн нам, эвслийн захиалгад автахгүй ажиллах нь чухал. Монгол Улсын Их Хуралд хууль дээдлэх зарчим байх ёстой. Байнгын хорооны хуралд Ш.Цогтоог чөлөөлөх тухай яриагүй. С.Бямбацогт дарга ингэж болохгүй. Үндсэн хуулийн Цэцэд нэр дэвших, томилох, чөлөөлөх эсэх нь Цэцийн тухай хуулиар шийдэгдэх ёстой. УИХ бол чуулганы дэгийн тухай хуулиар үйл ажиллагаагаа явуулна. Хүнийг нас шүдээр ялгаж ажлаас нь чөлөөлж болдог юм уу. Байнгын хорооны хуралд Дэгийн тухай хууль, Үндсэн хууль зөрчиж байгааг нь хэлсэн. Хууль дээдлэх зарчим хаана байна. ҮХЦ дээр Үндсэн хуулийн маргааныг шийдвэрлэж байгаа Цэцийн гишүүнийг улс төрийн зорилгоор, өгсөн захиа даалгаврыг биелүүлэхгүй байна гэдэг шалтгаанаар чөлөөлөх нь. Ингэвэл ҮХЦ дээр үүссэн Үндсэн хуулийн хямрал улс төрийн хямрал болно шүү. Өөрсдөдөө таалагдах шийдвэр гаргуулахын төлөө Үндсэн хуулийн маргаанд шийдвэр гаргасан ҮХЦ-ийн гишүүнийг чөлөөлөх эрх байхгүй.

2021-03-25