Ц.Туваан: Газар өмчлөх эрх нь зөрчигдсөн олон хүн байгаа

Газар өмчлөх эрх нь зөрчигдсөн гэдэг заалт оруулсан нь чухал байна. Төв аймгийн суманд иргэдийн газар өмчлөх эрх их зөрчигдөж байна. Улсын тусгай хэрэгцээнд авах нэрээр Төв аймгийн Сэргэлэн сумаас 22 мянган га талбайд, 1600 иргэний газар өмчлөх эрхэд төр халдаж байна. Алтанбулаг суманд 4000 га, Баянчандмань, Сүмбэр суманд газрын маргаан гарсан. Энэ нутагт амьдарч буй иргэд, үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хууль зүйн туслалцаа үзүүлэх тал дээр нь энэ асуудлыг дэмжинэ. Маш олон иргэдийн эрх хохирч байгаа. Төв аймгаас сонгогдсон гишүүнээрээ дамжуулан Засгийн газар, Их хурлын дарга, яаманд хүсэлт, шаардлага хүргүүлсэн. Энэ хууль хурдан батлагдаж иргэдийн эрх ашгийг хамгаалаасай. Х.Нямбаатар сайд аа. Улсын өмгөөлөгчийн байгууллагын даргыг томилох, төсөв тавих зэрэг асуудлыг яам, засгийн газраас томилохоор тавьсан байна. Тэгэхээр энэ байгууллага томилсон хүмүүсийнхээ өөдөөс үйл ажиллагаа явуулж чадах уу. Үүнийг хуулиар сайн зохицуулж өгөхгүй бол томилдог хүмүүсийнхээ өөдөөс ажиллах хүн байхгүй гэж бодож байна.

2021-03-25