Ш.Адьшаа: Ш.Цогтоо, Д.Солонго хоёрын хэнийг нь чөлөөлж Ж.Эрдэнэбулганыг томилох гэж байгаа юм бэ

Ж. Эрдэнэбулганыг дэмжиж байна. Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хэнийг нь чөлөөлөх тухайг өнөөдөр шийдэж болохгүй. Д.Солонго ч мөн адил өндөр насны тэтгэвэрт гарах насны хүн. Эсвэл хоёуланг нь чөлөөлөх хэрэгтэй. Хоёулаа өндөр насны тэтгэвэрт гарсан байхад нэгийг нь чөлөөлье гэдэг шийдвэр гаргавал Д.Бямбацогт та хууль зөрчинө шүү. Дээд шүүхээс санал авах эсвэл дараагийн томилогдох хүнтэй хамтатгах хэрэгтэй. Ингэж улс төржсөн шийдвэр гаргаж болохгүй. Үндсэн хуулийн Цэц зарим асуудал дээр шийдвэрээ гаргахгүй хоёр жил болсон тохиолдол ч байна. Үндсэн хуулийн хямрал болж байгаа. Ц.Сандаг-Очир Ц.Мөнх-Оргил нарын санаачилгаар энэ асуудлыг хэлэлцвэл Үндсэн хууль болон УИХ-ын дэгийн тухай хууль зөрчинө.

2021-03-24