Б.Пүрэвдорж: Улсын бүртгэлийн газрын дарга хуулийн заалтыг биелүүлж ажиллахыг хариуцлагатайгаар сануулъя

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батласан. Дэд хороо тус хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар явуулна. Гол хууль нь энэ. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг өгөх тухай тодорхой заасан байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг бусад хуулиар хаасан гээд өгдөггүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй газар шүү. УБЕГ-ын удирдлага энэ хуулийн заалтыг биелүүлэхгүй бол албан бичиг Ерөнхий сайдад хүргүүлэн огцруулах хүртэл арга хэмжээ авахуулах болно гэдгийг УИХ-ын гишүүний хувьд хариуцлагатайгаар мэдэгдье.

2021-03-24