Ш.Адьшаа: З.Мэндсайхан та МАН-ын сайд биш, Монгол Улсын Засгийн газрын гишүүн шүү

Ерөнхий сайдын өмнөөс хийсэн мэдээллийг сонслоо. Мэдээлэлд дурдагдсан асуудал бодит амьдралд тэмээ, ямаа шиг зөрүүтэй байна. Та ургац алдаагүй гэж ярьж байна. Ургац алдсан, алдсанаа импортын буудайгаар орлуулж байгаа. Та өвс тэжээлийн үнийн эрсдэлийг бууруулах зорилгоор гааль, НӨАТ-ын татвар бууруулах асуудал оруулж ирж байхад би тодорхой асуусан. Татвар буулгаад үр дүн гарах уу. Хариуцлагыг хэн хүлээх вэ гэж. Үр дүн гарна, би хариуцлагаа хүлээнэ гэж хариулж байсан. Өнөөдөр та хариуцлагаа хүлээх үү. Тэр үед өвс тэжээлийн үнэ хэд байв. Одоо хэд болсон байна. Орон нутгийн тариаланчдаас будаа авна гэчихээд одоо болохоор ярьсан, яриагүй гээд маргаж байна. Та нарын худал ярианаас болоод орон нутгийн тариаланчид хохироод байх уу. З.Мэндсайхан та Монгол Улсын Засгийн газрын гишүүн болохоос МАН-ын сайд биш шүү.

2021-03-19