Ц.Туваан: Мал аж ахуй онцгой эрсдэлд орсон

Энэ хавар өвөлжилт хүндэрсэн аймгуудад онцгой хүнд болно. Саяханй шуурга бүр нэрмээс боллоо. Өнгөн хөрс, хөрсөн дээр байсан жаахан өвсийг хамаад малын хамар хатгах хялгана байхгүй болсон. Ялангуяа Төв аймгийн урд талын сумд, Дундговийн нутаг тэр чигээрээ хүндэрлээ. Үүнд салбарын яам илүү анхаарч, бэлэн байдалд ажиллах хэрэгтэй. Улаанбаатар хотын гэр хорооллын гудамж шиг хөрстэй болж мал аж ахуйд онцгой эрсдэл учирлаа. Бэлчээргүй болсноор маш олон мал отроор ирж байна. Дайны хажуугаар дажин гэж Төв аймгийн Эрдэнэ, Баянчандмань, Сэргэлэн , Батсүмбэр сумдын газраас нийслэл, яамд авна гэх юм. Уул талаар нь маш их хэмжээний газар авах гэж довтолж байна. Өчигдөрхөн Сэргэлэн сумын нутагт 22 мянган га газар тусгай хэрэгцээнд авна гэх юм. Үүнд хариулт авмаар байна. Энэ байдлаа боль. Тэнд байгаа малчдын өвөлжөө, хаваржааг яах юм. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь манайх гэдэг шиг юм болж байна. Энэ асуудалд Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд иргэдийнхээ талд байна гэдгээ хэлье.

2021-03-19