Ш.Адьшаа: Иргэдийн амьдрал хүнд байхад PCR шинжилгээг яагаад төлбөртэй болгож байгаа юм бэ

Короновирусын асуудалд улс төржихгүйгээр ард иргэдээ яаж хамгаалах тухай, дархлаажуулалтыг хэрхэн хийх, өвчний тархалтыг бууруулах тал дээр хамтарч ажиллах зорилготой байгаа. Халуун цэг дээр олон сар ажиллаж байгаа УОК, эмч, цагдаа нарыг хүнд нөхцөлд ажиллаж байгааг ойлгож байна. Гэхдээ сүүлийн үед уялдаа холбоо, хариуцлага суларчих шиг боллоо. Халдварын тоо зуугаас дээш гардаг болсон. Цаашдаа ихээр нэмэгдвэл хүлээж авах эмнэлгийн хүчин чадал хүний нөөцийн хүрэлцээ байна уу. PCR-ын шинжилгээг зарим эмнэлэгт үнэтэй авч байгааг болиоч ээ. Эдийн засаг хүнд ийм үед иргэд 80-100 мянган төгрөг төлөөд яаж шинжилгээ өгөх юм бэ. Үүн дээр зохицуулалт хийж онцгой анхаарахыг хүсэж байна. Мөн PCR-ын шинжилгээ авахгүй гэдэг зүйл яригдсан. Шинжилгээ авахгүйгээр яаж цаашаа явах юм. Нийслэлийн онцгой комиссыг ойлгохгүй байгаа шүү. Дарга нар нь өөр өөр юм ярьдаг. Р.Чингис дарга аа, НОК бол цагдаагийн байгууллага биш. Нийслэлийн олон иргэдийн хувь заяаг шийдвэрлэх байгууллага шүү.

2021-03-18