Б.Бейсен: Хаанаас ямар нэртэй вакцин, хэдэн тун орж ирснийг тодорхой хэлэх хэрэгтэй байна

Хаанаас ямар нэртэй вакцин, хэдэн тун орж ирсэн бэ. Улсын төсвөөр хэдийг, хандив тусламжаар хэдийг нь авсан тухай нарийн мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Европын холбооны улсын хориотой холбоотой зарим улс ОХУ-аас вакцин авахгүй байна. Үүн дээр Засгийн газар, УОК анхааран спутник вакциныг захиалах хэрэгтэй. Вакцинийг хүний болон мичний вирусээс хоёр өөр төрлөөр гаргаж байгаа тул үүнийг судлах хэрэгтэй. Манайд гарсан вирус аль хэлбэр нь бэ. Мутацид орсон уу. БНСУ-руу явуулсан дээжийн хариу нь гарсан уу. Мөн зарим эмний үнэ 20-30 нэмэгдсэн байна. Үүн дээр ямар арга хэмжээ авах уу ГССҮТ болон ЭХҮТ-д гарсан вирусийн халдвар гарсан байхад яагаад зарлахгүй байгаа юм бэ. Гэмтэлтэй болон нялх хүүхдүүд гэх зэрэг эрсдэлтэй хүмүүс очиж байгаа шүү дээ.

2021-03-18