Б.Пүрэвдорж: Вакцинаас үнэтэй хэрнээ үр дүн бага ажил хийгээд байна

Төсөв хэлэлцэж байх үед гуч гаруй сая ам.доллар ойролцоогоор 100 тэрбум төгрөгийг вакцинд зориулаач гэж хэлж байсан. Харамсалтай нь гаднаас зээл аваад хийчихнэ гэсэн. Зээл нь хаана ч байгаа юм. Зээл авах процесс тийм амар ч биш. Энд тэндээс баахан тусламжийгн вакцин гуйсан улс болчихлоо. Авсан тусламжийнхаа эзэн баатар нь болох гэсэн шоуны ажил болж хувирлаа. Заавал ногоон бүсийг вакцинжуулахгүйгээр Улаанбаатарт байгаа эрсдэл бүхий хүмүүсээ вакцинжуулахад 100 тэрбум төгрөг хангалттай байсан. Бас хандив тусламж ирнэ гэдэг мэдээлэл ч байсан. Та бүхний авч буй арга хэмжээ бүхэн бүтэлгүй болж байна. PCR шинжилгээ гэхэд л зуу гаруй мянган төгрөг. Засгийн газар 5.1 их наядын 2.4-ын л тайланг тавьсан. 2.7 их наядын тайланг одоо болтол тавиагүй байгаа. Ийм их мөнгийг алга болгочхоод дахиад 10 их наяд гэж байна.Үүнийхээ 200 тэрбум орчмыг л вакциндаа зарцуулахад болно. Гэтэл яагаад ингээд шийдэхгүй иргэдийг айдаст автуулаад яваад байгаа юм бэ. Хөл хорио, авч байгаа арга хэмжээнүүд чинь ард иргэдийг улам л доройтуулаад байна.

2021-03-18