Ш.Адьшаа: Ё.Отгонбаяр Монгол төрийг Америкт төлөөлж байгаа. Тиймээс хариуцлага тооцох нь зөв

Ё.Отгонбаярыг элчин сайдаас эргүүлэн татах нь зөв өө. Монгол Улсын Их Хурал бүх шатанд хариуцлагыг өндөржүүлье, төрийн нэр хүндийг унагасан ажилдаа хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцно гэдгийг өдөр бүр шахуу ярьж байна. Ё.Отгонбаяр төрд ч ажилласан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ч байсан. Энэ хүн Монгол Улсын төрийн өмнөөс АНУ-ын засаг захиргаа, хуультай харилцах үүрэгтэй. Гэтэл үүргээ биелүүлээгүй нь тодорхой байна. Олон нийтийн сүлжээнд хэн юу ярих нь хувийн асуудал. Гэвч тухайн улсад Монгол Улсыг төлөөлөн сууж байгаа консул тэндээ шүүхээр хэлэлцэж байгаа асуудалд хувийн байр суурийг илэрхийлнэ гэдэг ноцтой асуудал. Оффшор, авилга, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг Монгол Улсын байр суурь мэтээр тайлбарлаж байгаа нь зохимжгүй. Ё.Отгонбаярт УИХ хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ хүнийг ингэж хамгаалж болохгүй. Гадаад улсад сууж байгаа дипломат төлөөлөгчдийн тэргүүн болон бусад хүнийг танил тал, намын шахаагаар тавьдгийн нэг жишээ энэ мөн.

2021-03-18