Д.Ганбат: Хууль бусаар гадаадад ажилладаг монгол залуустаа санаа тавьдаггүй хэрнээ даргын хүүхдийн өмнөөс захидал бичиж байх нь ямар ёс зүй вэ

Бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчлан олон хүнийг ажлын байртай болгох ноос ноолуур, нэхмэл эдлэлийн талаар ярилцан шийдвэрлэсэн. Үүнийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж чадсангүй. Өрх толгойлсон 90 мянган эмэгтэйчүүд байна. 30 хувь нь ядуу. Ийм ажлаа хийхгүй мөртлөө дарга сайд нарын хүүхдүүдийн тодорхойлолт бичээд сууж байдаг. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр миний бие гадаад харилцааны яам, дипломатууд харилцаан дээрээ анхаар. Наад захын харилцааны соёл алга. Сургалтад суудаг уу гэж асууж үг хэлж байсан. Гэтэл хэдхэн хоногийн дараа Европын холбооны хүмүүсээс яг миний хэлсэнтэй ижил гомдол гарсан. Дипломатууд хар тамхины сүлжээ гээд муу бүхэнтэй холбоотой болчихсон. Монгол Улсын нэр хүнд олон улсад унаж байна. Америкийн элчингүүд Трампаа сошиолд муулж байхыг харсан уу, та нар. Гадаад хэргийн яаманд эрх баригчдын цус ойртолт болсон. Танил тал, холбоотой хүмүүсээ консулаар явуулдаг. Та бүхний ард Монголын ард түмэн хохирч байгаа. Саарал жагсаалтад орсныг хүртэл иргэд амь амьжиргаагаараа, эдийн засгаараа төлж байна. Залуучууд маань хууль бусаар гадаадад очин хар ажил хийж байна. Үүнд анхаарддаггүй. Үндсэн ажлаа хийдэггүй. Тэгсэн хэрнээ даргын хүүхдийн төлөө захиа бичээд сууж байдаг ёс зүй вэ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо яагаад ийм хариуцлагагүй шийдвэр гаргаад байгаа юм. УИХ-ын нэр хүндийг унагааж байгаа асуудалд хариуцлага тооцохгүй юм уу.

2021-03-18