Б.Пүрэвдорж: Н.Энхбаяр дарга аа, та анхааралтай байгаарай. МАН таныг хулхидах гэж байна

Нөхөн сонгуулийг аравдугаар сард болгон хойшлуулж байгаа нь цэвэр улс төрийн шалтгаантай. Н.Энхбаяр дарга аа. Намынхаа 100-н жилийн ойгоор сэтгэл гаргаад хоёр намаа нэгтгэе гэсэн. Та анхааралтай байгаарай. Нөхөн сонгуулийг намар болгож хойшлуулж байгаа нь таныг хулхидах ажил шүү. Тэгэхээр нэгтгэх үйл явцдаа бодолтой, хариуцлагатай байгаарай. Энэ бол цэвэр МАХН-ын эсрэг хийж байгаа үйлдэл. Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвших эрхгүй болгож хойшлуулна. Мөн нөхөн сонгуулиар нэр дэвшүүлэх эрх авъя гэдэг яриа явж байгаа. МАН аравдугаар сарын 10 болгосноор С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхгүй болгох улс төрийн гол ашгаа хүртчихнэ.

2021-03-18