Б.Пүрэвдорж: Шүүхээр асуудлаа нэг мөсөн шийдүүлчихээд УИХ-ын тангарагаа өргөх ёстой

Иргэд Ж.Эрдэнэбатыг тангараг өргөхөд маш их дургүйцэж байна. Хэргээ шүүхээр эцэслэн шийдвэрлүүлээд нэг талдаа гарсны дараа тангараг өргөх ёстой. Үгүй бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хэрэг нь шалгагдахгүй хойш нь тавигдах нөхцөл бүрдэнэ. УИХ-ын танхим нэр төртэй байх ёстой. МАН тэртээ тэргүй шүүхийг авчихсан. Шинэ эзэндээ хурдан үйлчилж асуудлыг нь шуурхай шийдээд өгөх байх. Өнөөдрийн шүүхийн гаргаж байгаа шийдвэрүүдийг хар, Ардчилсан намын бүртгэлд яаж хандаж байна. Ардчилсан намын бүлэг үүн дээр хатуу байр суурьтай байна. Завсарлага авч хойшлуулах хэрэгтэй. Хамгийн их дэг зөрчсөн гэдгээр намайг дээрэлхдэг тул би Дэгийн тухай хуулийг дагаж хэлэлцэх асуудлын дарааллаас Ж.Эрдэнэбатын тангараг өргөх асуудлыг хасна уу гэсэн хүсэлт гаргахад үг хэлэх эрхийг минь боож байна. УИХ дэгээ баримталж ажилла.

2021-03-18