Ж.Батсуурь: Орон нутгийн хөгжлийн яам байгуулж хөдөөг хөгжүүлэх замаар төвлөрийг сааруулах хэрэгтэй

Шинэ сайд нарт амжилт хүсье. 1924 оноос хойш анх удаа маш их эрх мэдэл бүхий хамгийн хүчтэй, тогтвортой ажиллаж болохуйц Засгийн газар бүрдсэн ч үл ялих шалтгаанаар олон түмнийг гонсойлголоо. 1990 оноос хойш Засгийн газрын насжилт дунджаар 1.6 жил гэж тооцоолж байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тогтвортой байлгах өөрчлөлт гарна гэж үзэж байсан ч намрын чуулганаар хоёр дахь Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна. Л.Оюун-Эрдэнэ толгойлсон танхимд ийм зүйл битгий тохиолдоосой. Өмнөх Засгийн газрын барьж авч хийхгүй байсан ажлыг эхлүүлж эрч хүчтэй ажиллаарай. Орон нутгийн хөгжлийн яам байгуулах шаардлагатай байна. Орон нутгаа хөгжүүлэх замаар Улаанбаатарын төвлөрлийг бууруулах хэрэгтэй.

2021-01-30