Ц.Туваан: Төв аймагт өвөлжилт, хаваржилт хүндэрч байна. Салбарын сайд анхаарал хандуулахыг хүсье

Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын дарга хоёрт ачаалал их ирнэ. Батлагдсан хуулийг маш сайн мөрдүүлж ажиллаарай гэж хүсье. Сангийн сайд салбарынхаа зовлон жаргалыг мэдэх хүн ирж байгаад баяртай байна. Хөдөө аж ахуйн сайдад дамжуулахад Төв аймгаас ялангуяа баруун урд сумдад зуншлага муу байсан. Одоо мал хорогдож эхэлж байна. Төв аймаг зудын өндөр эрсдийн зэрэглэлд ороогүй гэдэг шалтгаанаар анхаарал хандуулахгүй байна гэж иргэд хандаж байна. Үүнд анхаарал хандуулж өгөөрэй.

2021-01-30