Ш.Адьшаа: Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулаагүйг тайлбарлаж өгнө үү

Монголын баялгийг дээрэмдэж төрийг хагалан бутаргаж сөргөлдүүлдэг. Монголын ирээдүйг өрөнд оруулаад буцах гаднын компанийн дураараа дургилтыг хязгаарлах түүхэн хариуцлага энэ Засгийн газарт ногдож байна. Риотинто, Оюутолгойн тэмцлийн үр дүнгээс Монголын төрийн чадамж харагдана. Оюутолгой төслийг Монголын ард түмэнд ашигтай байлгахын төлөө шахаж ажиллана. Дараагийн хөрөнгө оруулагчийг үргээнэ гэж айж болохгүй. Монголын төрд, хууль дүрэмд хүндэтгэлтэй хандахыг сануулсан сануулгыг хэрэгжүүлэх Засгийн газар болно гэж найдаж байна. Монгол Улс жил бүр хөдөө аж ахуйн салбарт өвс тэжээл, ургац алдагддаг талаар ярьдаг. Социалист нийгмийн үед ажиллаж байсан тэжээлийн аж ахуйг хэрэгжүүлэх талаар олон төсөл хөтөлбөр яригдсан. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ, Ерөнхий сайд аа. Шүүхийн тухай хуулийг батлахад дагалдах хууль тогтоомжийг баталсан. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдах хуульд оруулаагүй. Прокурорын эсэргүүцэл бичих, шинээр хэрэг үүсэхэд хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг Х.Нямбаатар сайдаас асууя. Ц.Нямдорж сайд сүүлийн 20 гаруй жил хууль шүүхийн байгууллагыг толгойлсон. Таныг сайдаар ажиллаж байхад төрийн өмч хөрөнгө, байгалийн баялгийг хууль бусаар авсан асуудлууд дуулиан шуугиан

2021-01-30