Д.Ганбат: Нефтийн үнэ цаашид унах байх. Газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ эдийн засгийн судалгааг сайн хийсэн үү

Газрын тосны үйлдвэрийг зээлээр бариад мэдээж татвар төлөгчдийн мөнгөөр эргүүлж төлж таарна. Төслийн үр ашиг нь ямар байх юм бэ. Иргэдийн хямд бензин шатахуун хэрэглэх гэсэн хүлээлт дээр дөрөөлөөд газрын тосны үйлдвэр барьчихдаг. Хэдхэн хүн асар их мөнгө завшаад улс хохироод үлддэг жишээ байгаа. Цаашид нефтийн үнэ буурах байх. Түүнчлэн 10 жилийн дараа гэхэд дэлхий нийтээр цахилгаан машинд шилжих гээд байна. Манайх 2025 онд ашиглалтад орох газрын тосны үйлдвэр барьж байхаар нүүрсээ боловсруулж цахилгаан үйлдвэрлэх чиглэлд явах ёстой биш үү. Тооцоо судалгаа нь хэр бодитой, зөв юм гэдэгт эргэлзээ үүсч байна.

2021-01-29