Ц.Туваан: Хэн нь төрийн эрх барьж байгаагаас үл шалтгаалан намууд бие биедээ хүндэтгэлтэй хандмаар байна

Монгол Улс баялаг түүхтэй орон. Түүхийг ухраан шүүж, дахин шинээр эхлэх боломжгүй. Иймд энэ тогтоолд хүндэтгэлтэй хандана. Намууд нэгнийхээ дотоод хэрэгт оролцохгүй харилцан хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Хэн нь эрх байж байгаагаас шалтгаалан төрийн захиргааны байгууллагаар дамжуулан намын дотоод хэрэгт оролцмооргүй байна. Бид хуулийн дагуу үнэнээр асуудал шийдэгдэнэ гэж тэвчээртэй хандаж байгаа.Төрийн байгууллагууд, эрх баригчдын зүгээс хууль бус нөлөөлөл үзүүлэх юм бол Ардчилсан нам эцсээ хүртэл тэмцэх болно.

2021-01-29