Б.Пүрэвдорж: Х.Нямбаатарыг хуулийн салбараас холдуулбал авлигатай тэмцэхэд ахиц гарна

Анхнаасаа хууль зөрчиж орж ирсэн гэдгийг би анх арванхоёрдугаар сарын 8-ны Байнгын хорооны хуралдаан дээр хэлж байсан. Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн тухай 33 дугаар заалтаас давсан хуулийг Х.Нямбаатар оруулж ирсэн. Б.Энхбаяр Байнгын хороог даргалж байсан. Яагаад Үндсэн хууль зөрчсөн хуулийн заалтыг хэлэлцэж байгааг асуухад тэр ”Би анх удаа Байнгын хорооны хуралдааныг даргалж байна” гэж тайлбарласан. Танай хуульчид иймэрхүү л байдалтай байгаа. Энэ хуульчдын болон Х.Нямбаатарын балгаар АТГ-т шалгаж байгаа нийт хэргийн 90 хувь нь хөөн хэлэлцэх хугацаагаар алга болно. Шинээр гарсан хэрэг нь Ерөнхий сайдын нөлөөллөөр гэмт хэргээс мултрах байх. Х.Нямбаатарыг хуулийн салбараас зайлуулж байж шударга ёсны тэмцэл, авлигатай тэмцэх ажилд ахиц гарна.

2021-01-28