Ш.Адьшаа: Импортыг халах бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх нь ҮАБ-ын асуудал учраас дэмжээд яаралтай барих хэрэгтэй

Монголчууд олон жил бензин шатахуунаар гаднаас хараат явсан. Импортыг халж дотооддоо стратегийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх нь үндэсний аюулгүй байдлын асуудал. Тиймээс үйлдвэр барихад улс төржихгүйгээр түргэн шуурхай явуулах хэрэгтэй. Засгийн газар, УИХ хурдавчилсан эрх зүй, бодлогын дэмжлэг үзүүлээгүй байдал харагдаж байна. Хөгжлийн банк ч хамаарал бүхий хүндээ хөнгөлөлттэй зээл олгодог, гадаадаас эдийн засгийн хувьд хараат биш болох үйлдвэрт өндөр хүүтэй өгдөг. Энэ асуудлаа ч анхаарах шаардлагатай.

2021-01-28