О.Цогтгэрэл: Нефть боловсруулах үйлдвэрийн эдийн засгийн тооцоо судалгааг дутуу, түүхий хийжээ

Газрын тосны үйлдвэр барих нь маш чухал асуудал мөн. Гэхдээ ач холбогдол өндөр гээд анхааралгүй орхиж боломгүй хэд хэдэн зүйлд ялангуяа эдийн засгийн талаас анхаарч харах эргэлзээтэй олон зүйл байна. Нүүрсгүй цахилгаан станц, гурилгүй талхны цехийн тухай л бид яриад байгаа. Санхүүгийн тооцоо талд манайхан алддаг. Оюутолгой дээр гэхэд үйлдвэр баригдчихсан, санхүүгийн маргаанаа одоо ч шийдэж чадаагүй явна. Оюутолгойгоос ялгаатай нь эрсдлээ 34 биш 100 хувь өөрсдөө хүлээх асуудал. Гэтэл санхүүгийн нэг жилийн тооцоо нь 60 хувиар зөрчихсөн явна.

Тэгэхээр ийм том эдийн засгийн төсөл дээр санхүүгийн зардлын тооцоо, ханшийн эрсдэл, газрын тосны үнийн таамаглалууд нь одоог хүртэл ойлгомжтой биш байна. Эрсдлээ илүү нарийвчлан тооцож, тооцоогоо чамбайруулахыг хүсье.

2021-01-28