Д.Ганбат: Хуурамч шатахууныг яагаад өдий болтол шалгахгүй байна

Энэ үйлдвэрийг барихыг дэмжиж байна. Гэхдээ тооцоо судалгаа сайн хийх хэрэгтэй. Хэзээ ашиглалтад орно гэж төлөвлөж байгаа бэ. Төр дангаараа бүх зүйлийг хийх гэж байхаар хувийн хэвшлээс хөрөнгө оруулах байдлаар хамтраад ажиллах нь илүү үр дүнтэй. Газрын тос, бензин, шатахуун оруулж ирэхдээ татвараас зугтааж өөр бүтээгдэхүүн оруулан хольж хуурамч шатахуун хийдэг асуудал байна. Улс татвараа авч чадахгүй хохирч иргэд эд хөрөнгөөрөө хохирч байна. Үүнийг яагаад хянадаггүй юм бэ. Тодорхой хэмжээний сүлжээ, ар талтай хүмүүс хийж л удаан хугацаанд явж байгаа байх.

2021-01-28