Б.Пүрэвдорж: Миний өргөн барьсан хоёр хуулийн төслийг намрын чуулганаар заавал хэлэлцэхийг хүсье

 

Тэтгэвэр тогтоолгоход таван жилийн дунджаар тогтоодог байсныг долоон жил болгосон. Ингэснээр иргэдийн авах тэтгэврийн хэмжээ багассан. Үүнийг буцааж таван жил болгож батлах нь зүйтэй тул яаралтай хэлэлцэх шаардлагатай байна.Зөрчлийн хуулиар шийтгэгдсэн иргэдийг өршөөх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Эдийн засгийн хүнд нөхцөлд иргэдэд дарамт болж байгаа төлбөрөөс чөлөөлөх нь зөв. Иймд миний өргөн барьсан хоёр хуулийн төслийг намрын чуулганаар заавал хэлэлцэхийг хүсье.

2021-01-28