С.Одонтуяа: Монгол Улс ДНБ-ий 300 хувьтай тэнцэх өртэй болсон. Үүнийг дарах төлөвлөгөө байна уу

Өмнөх Засгийн газар хуурах бас дахин хуурах гэдэг байдлаар ажилласаар эдийн засаг нийгмийн байдлыг маш хүнд болгоод шалтаг олоод зугтсан. Танд энэ асуудлыг бодитойгоор шийдвэрлэх эрмэлзэл, ковидын эсрэг эдийн засгийн төлөвлөгөө байгаа юу. Дэлхийн банкнаас Монгол Улс ДНБ-ийнхээ 300 хувьтай тэнцэх өртэй боллоо гэж зарласан. Энэ өрийг яаж дарах гэж байна вэ. Алсын хараа 2050-ыг бүгдээрээ бахархаж ярьж байна. Түүнийг төсөөлөх чадвартай монгол хүн алга. Өнөөдрийн тэтгэвэр, цалин орлогодоо санаа зовж байна. Татвар шимтгэлийн орлого бүрдэхгүй нь тодорхой боллоо. Цалин, тэтгэвэр , тэтгэмжийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх гэж байна. Хүнд цаг үед ард түмэнтэйгээ үлдсэн удирдагч л түүхэнд тодоор үлддэг. Танд энэ үед ажиллах боломж бүрэн байна. Цар тахлын үед гадаадад байгаа иргэдийн асуудал хүндэрлээ. Нэн яаралтай ямар ажлыг хийж чадах бэ. Гадаадад байгаа иргэддээ туслах мөнгө төсөвлөсөн гэтэл ганцхан даргын автомашины үнэ байсан. Монголын дарга нар өөрөөсөө мөнгө харамладаггүй, гадаадад байгаа иргэдээс харамладаг нь 2019-2020 онд 1600 ширхэг шинэ жийп машин орж ирж байгаагаар илэрч байна.

2021-01-27