Б.Бейсен: Шинэ Засгийн газартаа мэргэжлийн сайдыг авч үлдэх үү

Ковид дотооддоо, орон нутагт ч алдлаа. Одоо хүртэл вирусны талаар судалгаа хийгдээгүй байна. Өчигдөр Ховд аймагт илэрсэн халдвар авсан иргэдийг хотод буцааж авч ирж эмчилнэ гэж байна. Орон нутагт эмчлэх боломжийг яагаад одоо хүртэл бүрдүүлэхгүй байна вэ. Бүтэн жилийн хугацаанд бэлтгэсэн байж яагаад ийм зүйлд бэлэн биш байгаа юм. Шинэ Засгийн газартаа мэргэжлийн сайдыг авч үлдэх үү. Цалингийн зээл хамгийн их авдаг хүмүүс багш, эмч нар байдаг. Багш, эмч нарын цалингийн доод хэмжээг 2.5 сая хүргэх шаардлага байгаа. Үүнийг та хийх үү. Баян-Өлгий аймагт байдаг хос хэлтэй сургуулиудад ямар бодлого баримтлах бэ. Эдгээр асуултад хариулт өгөөч.

2021-01-27