Ц.Туваан: Хүнд суртал, шат дамжлагаас зугтсан иргэд барьцаалан зээлдүүлэх газарт ханддаг

Эрэлт нийлүүлэлтийн зарчмаар ломбардны үйл ажиллагаа нь явж байгаа. Амьдрал дунд болж байгаа үйл явцын зохицуулалт нь л энэ. Буруу ойлголт өгөх, мөнгө хүүлэгч мэтээр нийгэмд танилцуулж байна. Хууль дүрэмгүй мэт ярьж болохгүй. Тухайн барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаагаа явуулахын тулд тодорхой зөвшөөрлийг авч, цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг. Гэтэл ямар ч хараа хяналтгүй байгаа юм шиг танилцуулж байна. Хүнд суртал, шат дамжлагаас зугтсан иргэд барьцаалан зээлдүүлэх газарт ханддаг. Мөн зээлийн хүү сарын гурван хувь гэж байна. Алданги хэрхэн тооцох бэ. Иргэдийн барьцаанд тавьсан эд хөрөнгийг борлуулахгүй байх гэдгийг тодруулж өгнө үү.