Ш.Адьшаа: МАН, АН-ын гэхгүйгээр иргэдэд хэрэгтэй хуулийг хэлэлцэн батлах хэрэгтэй

Ардчилсан нам, Монгол Ардын Намын хуулийн төсөл гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь Монгол Улсын иргэдэд хэрэгтэй хуулийг л батлах ёстой. Оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудлыг заавал тусгах хэрэгтэй. Цахимаар хичээллээд танхимаар орж байгаатай ижил төлбөрийг авч болохгүй.

Миний хувьд төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа халдвар авбал дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийгээ татаж М.Оюунчимэг нарын гишүүнтэй хамтран өргөн барихаар болсон. Ийм ард түмэнд хэрэгтэй хуулийн төсөлд нам ярьж талцаж болохгүй.

 

УИХ-ын нэгдсэн чуулган 2021.01.27

 

2021-01-27