Б.Пүрэвдорж: Улсын төсвийн зууны нэг хувийг л вакцинд зарцуулах байтал одоо хүртэл шийдээгүй байж болохгүй

 

Халаасандаа мөнгөтэй боловч хүүхдийнх нь шүд нь өвдөхөөр хажуу айлаас мөнгө зээлье гэх аав шиг хандаж болохгүй шүү Ч.Хүрэлбаатар сайд аа. Төсвөөс танаж болох зардлуудаа хасахад л вакцин авах мөнгө гарна. Дэлхийн бүх орнууд тэгш хүртэх ёстой гэж байгаа боловч цаанаа бүгд уралдаж иргэдээ хамруулж байна. Мөнгөө төлсөнд нь вакцин өгнө. Монгол Улс 2022 оны сүүлээр вакцинд хамрагдана гэсэн тооцоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. ДЭМБ-аас Монгол Улс сайн ажиллаж байна гээд магтсан гэдэг. Тэгвэл тэр сайн улсаа Коваксд эхний ээлжинд хамруулах хэрэгтэй. Коваксд найдаад хэрэггүй. Та 12-р сарын дөрөвний өдөр зээл авч вакцин авчирна гэж байсан. Гэтэл одоо л зээлээ ярьж байна. Улсын төсвийн зууны нэгийг л вакцинд зарцуулах байтал одоо хүртэл шийдээгүй байж болохгүй.

 

Төсвийн байнгын хороо 2021.01.26

2021-01-27