Н.Ганибал: Цахимаар хичээллэснээр урсгал зардал багасаж байгаа гэтэл төлбөрөө бүтэн авч болохгүй

 

Тодорхой асуудлууд орхигдож байгаа учраас тус хуулийг санаачилсан. Цар тахалтай холбоотойгоор нийт монголчуудын орлого багассан. Иймд оюутны сургалтын төлбөрийг төлөхөд хүндрэлтэй болж байгаа. Цахимаар хичээллэснээр үйл ажиллагааны зардал багассан. Гэтэл төлбөрөө бүтэн авахаар нэхэх нь зохимжгүй. Оюутнууд цахимаар хичээлдээ суух гэж датанд мөнгө төлж байгааг ч бодолцох хэрэгтэй.

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021.01.26

2021-01-27