Н.Ганибал: Хүмүүст таалагдах гэсэн шийдвэрээр улсын эдийн засгийг авч явж чадахгүй

Мөнгө санхүүгийн салбарт барьцаалан зээлдүүлэх газар бол ТҮЦ эрхлэгчид гэсэн үг. Гэтэл яагаад эдгээр хүмүүс рүүгээ дайраад байгаа юм. ЖДҮ эрхлэгчдэд ЖДҮ-ийн зээл олдохгүй учраас ББСБ-с зээл авдаг. Барьцаалан зээлдүүлэх газраас хүмүүс зөвхөн амьжиргаандаа л зориулж зээл авдаг. Асуудлыг томоор нь харж шийдвэр, бодлого гаргах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх зэрэг томоохон цогц бодлогоо хэлэлцэх хэрэгтэй. Архи зарахаа больё гэдэг шиг нийгэмд таалагдах нэртэйгээр тус хуулийг оруулж байна. Гэтэл яг архи зарахгүй болохоор шаглах, дамлах зэрэг хууль бус үйлдэл нэмэгддэг. Хүмүүст таалагдах гэсэн шийдвэрээр улсын эдийн засгийг авч явж чадахгүй.

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021.01.26

2021-01-26