О.Цогтгэрэл: Түүхий эдгүй үйлдвэр барих тухай ярьж байна

Газрын тосны салбарын ирээдүйг яаж төсөөлж байгаа вэ. Дэлхийн улсууд цахилгаан машинд шилжиж байна. Мөн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг яаж тооцоолсон бэ. Түүхий эдийн 30 хувийг Петро Чайна хангаж үлдсэнг хайгуул хийж олборлох юм байна. Энэ чинь харганын ноос түүж эсгий хийхээс хэцүү биш үү. Мэдээж нэмүү өртөг шингээх, ажлын байр нэмнэ гэдэг утгаар дэмжиж байна. Гэхдээ яг энэ төсөв, тооцооллоор дэмжих боломжгүй. Өрөнд оруулахаар харагдаж байна. Тэгээд ч Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл гэхээс илүү Засгийн газарт эрх өгсөн тогтоолын төсөл шиг санагдаж байна. Хариултаас харахад эдийн засгийн мега төсөлд төсөв тооцоолол биш сэтгэлийн хөдөлгөөн, улстөржсөн харагдаад байна. Тооцооллоо дахиж сайн нягтлахыг хүсье.