Ц.Туваан: Иргэдийн нийгмийн баталгааг хангах хуулийн хугацааг сунгах нь зөв

Хөдөлмөрийн чадвар багассан ахмад насанд нь амьжиргааг дордуулахгүйгээр төрийн хангамжийг байлгахад төр анхаарах ёстой. Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрэлцэж явдаг хүмүүсийн нэг хэсэг. Тэд нэг хэсэг өөрсдийн амьдрал орон гэрээ умартан зүтгэж байгаад нийгмийн даатгалаас хоцорч үлдсэн. Иргэдийнхээ нийгмийн баталгааг хангаж хугацааг сунгах нь зөв. Олон аймагт хаваржилт хүндрэх нь, хугацааг сунгалаа гэхэд мөнгө төлөх боломж багасч байна. Сүүлийн үед түүхий эдийн үнэ унасан. Орлого буурсан учраас нэг дор таван сая төгрөг өгөх боломжгүй байна. Малчин данснаас төлүүлэх байдлаар судалж үзсэн үү. Нөхөн төлөх мөнгийг бууруулах судалгаа байна уу. Малчид энэ хуулийг ямар ч нөхцөлд хэрэглээрэй. Амьдралд чухал хэрэгцээтэй хууль юм шүү гэж хэлье.

2021-01-22