С.Одонтуяа: МАН-ын дотоод тэмцэл дээд цэгтээ хүрч цуврал жүжиг тавьж байна

Бүх зүйлд Ардчилсан нам буруутай болж байгаад гайхаж байна. Сүүлийн хоёр парламент дараалан МАН 62-65 гишүүнтэй байсан. Гэтэл эдийн засгийн асуудалд Ардчилсан намыг буруутгадаг. Одоо бүр Ерөнхийлөгчийн буруу болж байна. Энэ бүхэн урдаас төлөвлөсөн жүжиг. Солонгос кино шиг цаашдаа ч олон анги гарна. Үүнд Ерөнхийлөгч болон Ардчилсан нам буруугүй. Монгол Улсын стратегийн ордын төлөөх тэмцэл, эрчүүд эзэгнэсэн улс төрийн өмнөх хойдох өшөө авалт, албан тушаалын тэмцэл бүхэн эцэстээ тулсаны илрэл.

2021-01-22