Д.Ганбат: Энэ Засгийн газар коронавируст ялагдлаа

У.Хүрэлсүх та хариуцлага хүлээж байна уу. Хариуцлагаас зугтав уу. Ардчилсан намын бүлгээс өчигдөр Ерөнхий сайдад өгсөн шаардлагыг дахин сануулъя. Бид эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй, хүнлэг бус хандсан, Монгол Улсын иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох нөхцөлд оруулсан Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Нийслэлийн онцгой комиссын дарга бөгөөд нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар нарт хариуцлага тооцож, нэн даруй огцруулахыг шаардаж байна гэж нэр цохон хэлсэн. Гэтэл Ерөнхий сайд та эдгээр хүмүүстээ хариуцлага тооцохгүйгээр, монголын ард түмнээ бодолгүй Засгийн газраа огцрууллаа. Энэ Засгийн газар корона вируст ялагдлаа. Энэ үйлдлээ тайлбарлана уу. Захиалгат жагсаал, хууль хүчний байгууллага хүний захиалгаар ажилладаг гэж хэллээ. Баримт нотолгоо байна уу.

2021-01-22