Б.Пүрэвдорж: У.Хүрэлсүх ерөнхийлөгч болох гэж хариуцлагаас зугтаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорч байна. Үүнтэй зэрэгцээд УИХ тарах ёстой. Яагаад гэвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар коронатой сайн тэмцсэн, хариуцлага тооцох юм байна гэсэн их итгэл дээр 2020 оны УИХ байгуулагдсан. Харамсалтай нь ард иргэдийн энэ их итгэлийг хаяад явж байна. Тиймээс өндөр рейтингтэй байсан улстөрчийн нэр дээр гарч ирсэн энэ их хурал чадамжгүй. Тиймээс би өнөөдрөөс гарын үсэг зуруулаад явна. У.Хүрэлсүх хариуцлагаас зугтаж сурсан хүн. 2012 онд улс төрийн оноо авах гэж улс төрөөс зугатаж, намаа хаяад Австрали явсан. Ард үлдсэн 20 гаруй хүн нь олуулаа болсон хойно эргэж ирээд Шадар сайд болсон. Одоо бол ерөнхийлөгч болох гэж зугтаж байна. Нэг мэхээр хоёр явдаггүй юм. Ковидтой холбоотой хаврын синдромыг дийлэхгүй гэдгээ мэдээд зугтлаа. Ард түмэн ухаантай үүнийг чинь ойлгож байгаа.

2021-01-21