О.Цогтгэрэл: Засгийн газар ойрын дөрвөн жил юунд төвлөрч ямар ажил хийхийг зорьж байгаа нь ойлгомжгүй байна

.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг Үндсэн хуулийн дагуу бодлого төлөвлөлтийн төв байгууллагатай байна гээд өнгөрсөн парламентын үед буюу тавдугаар сарын 7-нд шинэчлэн баталсан. Хоёрхон сарын дараа энэ парламент дахь олонхи тэр заалтаа хүчингүй болгосон. Тиймээс хөгжлийн бодлогоо нэгдэж зангидах газаргүй болчихоод энэ тогтоолын тухай яригдаад байна. Би Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтоолтой холбоотой ажлын хэсэгт ажиллаж байгаа. Тиймээс дэмжинэ. Хэдийгээр хууль тогтоол нь зөв хэдий ч намын дарга, Засгийн газрын тэргүүнд нь хөгжлийн бодлогоо өндөр төвшинд тавих хүсэл зориг харагдахгүй байгаа юм. Ийм тохиолдолд хууль хэрэгжих нь хэцүү. Монгол Улсын хөгжлийн бодлого хаашаа яваад байна. Хөгжлийн бодлого гэдэг цаг хугацаа, хөрөнгө мөнгө хязгаартай юунд төвлөрөх вэ гэдэгт оршиж байгаа. Гэтэл Засгийн газар юунд төвлөрч энэ дөрвөн жил юунд чиглэж байгааг ард иргэд байтугай УИХ-ын 76 гишүүүн мэдэхгүй. Тэгэхээр бид өөрөөр хандахгүй бол зөвхөн хууль тогтоол батлаад болчих асуудал биш гэж бодож байна.

2021-01-21