Б.Пүрэвдорж: С.Одонтуяа гишүүн гадаадад гацсан иргэдийнхээ төлөө суулт зарлаж байна. Гишүүд хажуугаар нь буруу хараад алхаад байж болохгүй

.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа суулт хийгээд байхад гишүүд хажуугаар нь буруу хараад алхаад байж болохгүй. Эх, хүүхэд хоёр хол байхын зовлонг мэддэг эмэгтэй хүн. Харьд байгаа хүүхдүүдээ авч ирье гэсэн ээж нарын төлөөлөл болоод ажиллаж байна. Гэтэл УИХ нь иймэрхүү байдалтай байж болохгүй. Ер нь зохион байгуулалтын асуудал л байгаа. Шинжилгээ нь сөрөг гарсан иргэдээ эх оронд нь авч ирээд ахмад настан эмч сувилагч нараа ажиллуулах ч боломж байна. Байрлуулах байр гаргая гэсэн хүмүүс байгаа шүү дээ.

2021-01-21