С.Одонтуяа: Хуулиа баталчихсан бол өчигдрийн явдал гарахгүй ч байх боломжтой байлаа

Гадаадад байгаа иргэдээ эх оронд нь чөлөөтэй нэвтрүүлэх эрхийг хуулиар баталгаажуулах, хүний эрх эрх чөлөөг хамгаалах заалт бүхий хуулийн төслийг 2020 оны арванхоёрдугаар сард Ц.Туваан тэргүүтэй Ардчилсан намын бүлгийн гишүүд өргөн барьсан. Эдгээр хуулийг нэгдүгээр сарын 8-нд УИХ-ын даргын зөвлөл хэлэлцэх шийдвэр гаргасан. Гэтэл Байнгын хорооны дарга нар дураараа хойшлуулсан. Ингэж болдог юм уу. Энэ хууль яагаад яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай вэ гэхээр ковидын үеийн олон асуудлыг шийдэх байсан. Магадгүй өчигдрийн харгис явдал болохгүй ч байх магадлалтай байв. Гадаадад байгаа иргэдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Гадаад харилцааны сайд маш хариуцлагагүй хандсан. Энэ хүнд хариуцлага тооцох хэрэгтэй. Бидний хүүхэд гадаадад байсан бол хүүхдээ авч ирье гээд бүгд гүйж байгаа. Яагаад бусдын төлөө сэтгэл гаргахгүй байна вэ. Би аргаа бараад уржигдраас суулт хийж байна.

2021-01-20