Ш.Адьшаа: Монголын төр алба хаагчиддаа үүрэг өгдөг шигээ анхаардаг байх хэрэгтэй

 

Өнөөдрийн байдлаар тангараг өргөсөн албанд ажиллаж буй 233 хүн халдвар авсан байна. Засгийн газрын нөөц сангаас гурван  сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгох хуулийн төслийг санаачилсан. Энэ нь дунджаар гурван сая гаруй төгрөг байна. Засгийн газрын нөөц сангаас гаргахад төсвийн хууль зөрчихгүй. Монголын төр албан хаагчиддаа үүрэг өгдөг шигээ анхаардаг байх ёстой. Салбар яам тодорхой арга хэмжээ авч байгаа ч хуулиар зохицуулах шаардлагатай.