Д.Ганбат: Австралийн элчингийн зөвлөхөөр ямар хүнийг тавих гэж байна. Албан тушаалыг наймаалцаж болохгүй

Гадаад харилцааны яам гадаад худалдаагаар гайхуулах зүйл алга. Ардчилсан нам 2016 онд Япон улстай чөлөөт худалдааны үлгэр жишээ хэлэлцээрийг байгуулсан. Та дөрвөн жилийн хугацаанд БНХАУ, ОХУ-тай яг үүн шиг гэрээ хэлэлцээрийг байгуулж чадах уу. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад оруулж болохгүй.

Гадаад харилцааны яам үеийн үед боловсон хүчин сайн байсан. Түүнд чиглэсэн бодлого ч сайн байж. Гэтэл сүүлийн үед хар тамхины сүлжээ, хар тамхины наймаагаар мэргэшсэн яам гэж цоллуулах болсон. Энэ асуудал яаж шийдэгдсэн. Хэн хариуцлага хүлээсэн бэ.

Австралийн элчингийн зөвлөхөөр ямар хүнийг тавих гэж байна. Төрийн албыг наймаалахгүй шүү. Ийм зүйлийг манай Ардчилсан намын бүлэг хүлээн зөвшөөрөхгүй.

БНСУ-д хүнд байдалд орсон иргэддээ ямар тусламж үзүүлж байна.

2021-01-15