Д.Ганбат: УИХ дахь Ардчилсан намын бүлэг Банкны тухай хуульд тав хоногийн завсарлага хүсэв

 

 

Гадаад валютын албан нөөцөөр маргалдах шаардлага байхгүй. Сүүлийн дөрвөн жилд 100 тонн алт авсан байх. Ардчилсан нам 2015 онд АМНАТ-ыг 2.5 болгож батлуулсны хүчинд ингэж яваа.

Банкны салбар маш эмзэг. Ард түмний итгэлцэл дээр тогтдог. Саяхан нэг улс төрч банк дампууруулан 40 саяар торгуулаад татвар төлөгчдийн нуруун дээр 300-400 тэрбум төгрөгийн өр үлдээсэн.

Монгол банкны Ерөнхийлөгч Ардчилсан намын бүлэгт мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн ажлын хэсэгт манай бүлгээс гишүүн оруулаагүй байна. Банкны хууль алдаатай гарвал эдийн засгаа татаж унагаах ч магадлалтай.Ковид гээд хүндрэл их байхад тодорхой арга хэмжээг авч чадахгүй байна.Тус хуулийг ажлын хэсэг, байнгын хороогоор сайн ярилцаж нягтлах шаардлагатай гэж үзэж байна. Ингээд Монгол УИХ-ын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т тус тус заасныг үндэслэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудалд тав  хоногийн завсарлага авах хүсэлтэй байна.

2021-01-14