А.Адьшаа: Шүүхийн хараат бус байдлыг хангах шалгуурын нэг нь шүүгчийн цалин

 

Монгол Улсын иргэн шүүгчээр ажиллахын тулд иргэний олон эрхийг хязгаарлуулдаг онцгой субъект. Засгийн газраас өргөн барьсан төсөлд шүүгчдийн цалин буурсан нь үнэн. Улс төрийн хөөрлөө дарж дахин энэ талаар ярилцах байх гэж итгэж байна. Ардчилсан намын бүлгийн гишүүд шүүгчийн шүүн таслах ажиллагааны нэмэгдлийг үндсэн  цалингийн 40 хувиар олгоно гэснийг 45 хувь болгоё гэдэг зарчмын зөрүүтэй саналыг гаргасан. УИХ, Засгийн газраас шүүгчдэд илүү хангамж өгөх гэж байгаа юм биш. Энэ нь шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн хараат бус байдлыг хангахын тулд төрөөс авах арга хэмжээний нэг хэсэг юм.

2021-01-14