Д.Ганбат: Шүүх засаглалын хэмжээнд байх ёстой, энгийн төрийн албан хаагч шиг байж болохгүй

Шүүхийн хараат бус байдлыг бий болгох юм уу үгүй юм уу. Ам ажлын нэгдэл алга. МАН олонхи байхад шүүхийн хараат бус байдал жил бүр 10 байраар ухарсан. Шүүх шүүгчдийн ажиллах боломжийг 2015 онд нэг л удаа хангаж байсан. Яг одоогийн ярьж байгаагаар бол цаашдаа улам дордох нь. Шүүгч баталгаатай цалинтай байж ажлаа шударга хийнэ. Эдийн засгийн нөхцөл байдлыг дордуулж болохгүй. Шүүх засаглалын хэмжээнд байх ёстой. Энгийн төрийн албан хаагч шиг байж болохгүй. Шүүгч нарын онцгой байдлын нэмэгдлийг 45 хувь болгох хэрэгтэй. Үндсэн хуульд нийцүүлсэн заалтаа оруулж чадахгүй байна. Хэрвээ энэ хэвээр хууль батлагдвал Дээд шүүхийн шүүгчид сонсгол заавал хийх хэрэгтэй.

 

2021-01-14